Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет, Өсвөр үеийн эмч О.Тунгалаг, Сэтгэл зүйч Бүжидмаа нартай хамтран Монгол Солонгосын Политехникийн Сургуулийн дотуур байрны 102 оюутанд “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх тухай”,Эрсдэлтэй сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж, илрүүлэг шинжилгээнд нийт 82 оюутанг ХДХВ, Тэмбүү өвчний илрүүлэг шинжилгээнд хамруулж зөвлөгөө өглөө.
Author: khanuul
СДЗШК-аас Монэнзим ххк-ийн ажилчдад нөлөөллийн сургалт, илрүүлэг шинжилгээ хийгдлээ
Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаас Монэнзим ХХК-ийн ажилчдад “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх тухай” “Эрсдэлтэй сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж, илрүүлэг шинжилгээнд нийт 24 ажилтан албан хаагч хамруулж шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөө өглөө.
Сурагчдын амны хөндийн эрүүлжүүлэх ажлын хүрээнд
Хан-Уул Дүүргийн 75-р дунд сургуулийн Ө.Бурмаа багштай 4а ангийн нийт 45 хүүхдүүдийг 1сарын хугацаанд Амны хөндийг бүрэн эрүүлжүүлж 100% эрүүл шүдтэй анги өргөмжлөл олгов.
Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албаны дэргэдэх “Номын сан” анх удаа нээгдлээ.
Эрүүл мэндийн төв 2017 оны 05 сарын 12-ны өдөр “Сувилахуйн ур чадварын кабинет” ыг нээн үйл ажиллагаа тогтмол явуулж байна. 2018 оны 02 сарын 27-ны өдөр Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албаны дэргэдэх "Номын сан" анх удаа нээгдлээ. Энэхүү үйл ажиллагаа нь ЭМС-ийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай А/15 тоот тушаалын Цааш…
“Мөнгөн Улаанбаатар 2018” өвлийн спортын наадмын цасны баярт хамт олноороо оролцлоо.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр “Цасны баяр” зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд /2018.02.24/ өдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж өнгөрлөө.Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын Цааш…