“Бага насны хүүхдийн хөгжлийг хянах нэгдсэн арга, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн шинэчилсэн хувилбарыг ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 16 болон 28-ны өдрүүдэд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр зохион байгуулж, 9,18,36 сартай хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх МОРБАС аргад ӨЭМТөвүүдийн эмч нарыг чадавхжуулсан.
Author: khanuul
МАЗОК БУЮУ ҮТРЭЭНИЙ НААЛДАЦЫН ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
🔬Мазок буюу үтрээний наалдацын шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ? Энэ нь хөвөн бамбараар эмэгтэйн үтрээний хананаас арчдас авч бактер, мөөгөнцөр, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эс, салст зэргийг тусгай будагч бодисын тусламжтай микроскопоор харж тодорхойлно. Дараах зовиур илэрсэн үед үтрээний наалдацын шинжилгээг хийнэ. Үүнд: 🔹Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү шингэн Цааш…
ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ХОЁР ВАКЦИН БАЙДАГ…
Хорт хавдраас сэргийлэх хоёр л вакцин байдаг. Нэг нь элэгний хавдрын шалтгаан болох В гепатитын эсрэг вакцин, нөгөө нь умайн хүзүүний хавдраас гадна хошного, шодой, ам залгиур, бэлэг эрхтний хавдрын шалтгаан болох Хүний Папиллома Вирусийн эсрэг вакцин. Дэлхийн 145 орон энэ вакциныг хийж охид, хөвгүүдээ 6 төрлийн хавдраас сэргийлж байна.
БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 2024.11.22 -ны өдөр эм зүйн алба, халдварын сэргийлэлт хяналтын алба, сувилахуйн алба хамтран амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд өдөрлөг зохион байгуулж антибиотикийн тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага материал тарааж ажилласан.