Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 2024.11.22 -ны өдөр эм зүйн алба, халдварын сэргийлэлт хяналтын алба, сувилахуйн алба хамтран амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд өдөрлөг зохион байгуулж антибиотикийн тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага материал тарааж ажилласан.
Author: khanuul
БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭНД БЭЛДЭХ
🩸Биохимийн шинжилгээнд бэлдэх☝🏽 ❕Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно) ❕Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй. ❕Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай. ❕Эм тариа, антибиотик хэрэглээгүй байх / 3 хоногийн өмнөөс/ ❗️Бусад Цааш…
ӨТГӨНД ДАЛД ЦУС ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС
Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө: • Амьтны гаралтай хоол хүнс, мах, загас хэрэглэхгүй хоолны дэглэм барих шаардлагатай • Хүнсний будагч бодис ялгаруулдаг хоол хүнс хэрэглэхгүй байх (хүрэн манжин, шар лууван, лимон, апилсин гэх мэт) • Ногоон өнгийн хүнсний ногоог хэрэглэхгүй байх /цэцэгт байцаа, өргөст хэмх, ногоон алим, бууцай, шанцай/ • Гэдэс, дотор эмчилгээ, оношилгоо хийлгээгүй Цааш…
ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХДӨӨ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ!
✅Шээсний шинжилгээнд заавал өлөн шээс авч ирэх /Давсганд 3с дээш цаг хуримтлагдсан шээс байх/ ✅Зориулалтын шээсний ариун саванд өгөх ✅Хувийн ариун цэврийг сайтар сахиж шээсний дунд хэсгээс хангалттай хэмжээгээр авч ирэх. ✅Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг, биеийн тамир спортоор хичээллэдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хүчний дасгалаа зогсоосон байх. /явганаар удаан алхах, бодибилдинг, фитнес Цааш…