Б.Сонинхүү эмч

“Эрүүл аж төрөхүй ТББ” ийн тэргүүн, 1984 оны Анагаахын улаан дипломтой төгсөгч Б.Сонинхүү эмч Эрүүл мэндийн төвд зочилж, нийгмийн эрүүл мэнд, чанар аюулгүй байдлын тусламж үйлчилгээний тал дээр дэмжиж хамтран ажиллахаар боллоо.

HANJING HOYO HEALTH MANAGEMENT GROUP-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаагийн урилгаар Hanjing Hoyo Health Management Group -ийн ерөнхий менежер Qin Liu эрүүл мэндийн төвд зочиллоо. Хатагтай Qin Liu эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд цаашид эмч ажилчдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд БНХАУ -д урт хугацаанд суралцаж туршлага хуримтлуулах боломж бүрдүүлэн хамтран ажиллахаар боллоо.

ЦЭРЭГ ТАТЛАГЫН ЭМЧ НАР…

Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг илрүүлж, оношилж, эмчилж шийдэх нь цэрэг татлагад эерэг нөлөөтэй байдаг ба мөн цэрэг эрсийн хамрагдах хүрээ тоонд ч өндөр ач холбогдолтой юм. Тиймээс жил бүрийн хугацаат цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцож буй эмчийн мэдлэг чадвар, баг бүрэлдэхүүнд эрүүл мэндийн төв онцгой анхаарч ирсэн. Энэ удаагийн цэрэг татлагын товчоонд оролцож Цааш…