ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН АЛБАН ХААГЧИД ЦАС, МӨСНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭНД ХАМРАГДЛАА…

“Хоггүй Хан-Уул аян”-ы хүрээнд “Халтиргаа гулгаанаас хамтдаа сэргийлье” бүх нийтийн их цэвэрлэгээг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10.00-12.00 цагийн хооронд зохион байгууллаа. Уг нийтийн их цэвэрлэгээнд Эрүүл мэндийн төвийн 224 албан хаагч хамрагдаж нийтийн зам талбайн 50 метр хүртэлх талбайн цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэж орчны аюулгүй байдлыг ханган ажиллаа.

НИЙСЛЭЛИЙН 2023 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА…

Хан-Уул эрүүл мэндийн төв нь нийтийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламжийг хүн амд хүртээмжтэй, чанартай хүргэхэд чиглэсэн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, цахим шилжилтийг тэргүүлэх замаар эрүүл мэндийг дэмжигч, эрүүл иргэн бүхий дүүрэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр Нийслэлийн “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа. Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн 96 хувь нь өмнөх оны үзүүлэлтээсээ Цааш…

НИЙСЛЭЛИЙН 2023 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО…

Эрүүл мэндийн төв нь 2019, 2020, 2021, 2022 онуудад Нийслэлийн шилдэг эрүүл мэндийн байгууллагаар удаа дараа шалгарч II, III байр эзэлсэн амжилттай хамт олон бөгөөд 2023 оны ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА-аар шалгарч III байранд тодорлоо. ХАМТ ОЛОНДОО ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.