“Бага насны хүүхдийн хөгжлийг хянах нэгдсэн арга, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн шинэчилсэн хувилбарыг ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 16 болон 28-ны өдрүүдэд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр зохион байгуулж, 9,18,36 сартай хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх МОРБАС аргад ӨЭМТөвүүдийн эмч нарыг чадавхжуулсан.
Мэдээ мэдээлэл
БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 2024.11.22 -ны өдөр эм зүйн алба, халдварын сэргийлэлт хяналтын алба, сувилахуйн алба хамтран амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд өдөрлөг зохион байгуулж антибиотикийн тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага материал тарааж ажилласан.
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР…
Эрүүл мэндийн төвийн Дотоод шүүрлийн кабинетаас “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг иргэд, үйлчлүүлэгчдэд шинжилгээ, зөвлөгөө өгч ажиллаж, тэмдэглэн өнгөрүүллээ.
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ТОВЛОЛД НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ СУРГАЛТ БОЛЛОО…
“Хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах бэлэн байдлыг хангах” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулагдаж байна. Дэлхийн 150 гаруй улс орон Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулдаг. Тиймээс сургалтад Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, Цааш…