Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр 2024.12.01 өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Уриа: Хүний эрхийг дээдлэн зөв замаар урагшлая 🙋♀️🙋♂️ Монгол-Солонгос политехникийн коллежийн хүүхдүүд мэдлэгээ дээшлүүлж сургалтад идэвхтэй хамрагдлаа.
Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХДХВ/ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ӨДӨР…
Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр 2024.12.01 өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Уриа: Хүний эрхийг дээдлэн зөв замаар урагшлая.
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ХЯНАХ НЭГДСЭН АРГА СУРГАЛТ
“Бага насны хүүхдийн хөгжлийг хянах нэгдсэн арга, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн шинэчилсэн хувилбарыг ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 16 болон 28-ны өдрүүдэд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр зохион байгуулж, 9,18,36 сартай хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх МОРБАС аргад ӨЭМТөвүүдийн эмч нарыг чадавхжуулсан.
БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 2024.11.22 -ны өдөр эм зүйн алба, халдварын сэргийлэлт хяналтын алба, сувилахуйн алба хамтран амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд өдөрлөг зохион байгуулж антибиотикийн тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага материал тарааж ажилласан.
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР…
Эрүүл мэндийн төвийн Дотоод шүүрлийн кабинетаас “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг иргэд, үйлчлүүлэгчдэд шинжилгээ, зөвлөгөө өгч ажиллаж, тэмдэглэн өнгөрүүллээ.