Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар үед авах, эмчилгээний аль төрлийг сонгох боломжтой талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна. Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайтай байх тул витамин ихтэй, чанарлаг хоол хүнс хэрэглэх. Биеийн тамирын дасгал Цааш…
Зөвлөгөө
Хөрсний бохирдлоос үүсэх эрсдэлээс сэргийлэх зөвлөмж
Урин дулааны улирал ирж байгаа өнөө үед шар усны үер болон хөрсний бохирдолтой холбоотойгоор цусан суулга, сальмонеллёз, энтеровирусын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байна. Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг байна. Энэ онд цусан суулга өвчнөөр улсын хэмжээнд 521 хүн өвчилсөн нь Цааш…
ГАЛЗУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ!
Галзуу өвчин нь өвчтэй адгуусан амьтдаас хүнд халдварладаг, вирүсийн хурц халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс болж хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсч улмаар саажилт болж, богино хугацаанд үхлээр төгсдөг өвчин юм. Вирүсийн биологийн онцлог нь мэдрэлийн системийг гэмтээдэг, тархи, нугас, шүлсний булчирхайд хуримтлагддаг төдийгүй хувирч өөрчлөгддөг шинжтэй. Цааш…