Дэлхий төдийгүй Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэлттэй шууд холбоотой байна.
Монгол улсад нийт нас баралтын 30 орчим хувийг зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин эзэлж байгааг судалгаагаар тогтоосон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сангийн хамтарсан ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! Уриан дор Сүхбаатарын талбайд болж Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв идэвхтэй оролцож энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Өдөрлөгийн үеэр зохион байгуулсан ажлууд:
- Зүрх судасны эмчийн үзлэг
- Сэтгэл зүйчийн зөвлөгөө
- Зүрх судасны эрсдэлийг үнэлэх түүнийг бууруулах зөвлөмж
- Цусны даралтын хяналт,эмийн тогтвортой хэрэглээний зөвлөмж
- Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа
- Эрүүл хооллолтын зөвлөгөө
- Эрүүл мэндийн олон төрлийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Арга хэмжээний үеэр 400 орчим иргэний артерийн даралт үзэж мөн урьдчилан сэргийлэх сурталчилгааны материал 30-н төрлийн 1200 ширхгийг иргэдийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор тараалаа.