Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн байдлаар гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, боулинг гэсэн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөөд байгаа бөгөөд 5 сарын 20 өдөр хөл бөмбөгийн тэмцээн болж хаалтын арга хэмжээгээр өндөрлөх юм.
Тус 5 төрөлт тэмцээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцож байна.