ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Нийслэлийн Засаг Даргын А/877 захирамж, НЭМГ 2/866 албан тоот “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-д анхаарлаа хандуулах” өдрийг угтаж 2018оны 11 сарын 28,29,30-ы өдрүүдэд Хан-Уул эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд “ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” сургалтыг Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс, “Космотрейд”ХХК-тай хамтран зохион байгуулж ажилласан.

Сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгсөн:

  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр насны онцлог,бэлгийн ариун цэвэр
  • Гэр бүл төлөвлөлт,жирэмслэлт,аюултай үр хөндөлт
  • БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаар үнэн зөв, мэдээлэл олгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  • ХДХВ/ДОХ- БЗДХ-өвчин гэж юу вэ? 
  • Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог,өсвөр насанд сэтгэл зүйд гарах өөрчлөлт ба үе тэнгийхэний нөлөөлөл
  • Үе тэнгийн сургагчдын Бэлгийн ба НҮЭМ-ийн боловсрол, мэдлэг олгох сургалт, үйл ажиллагаанд ашиглаж болохуйц идэвхитэй, үр дүнтэй, харилцааны олон төрлийн арга зүйг хэрэглэх ур чадварт сургах
  • Бүлгээр ажиллах  чадварт суралцаж  бусад үе тэнгийнхэндээ нөлөөлөх, эрүүл мэндийн боловсрол олгох

Сургалт амжилттай хэрэгжиж Хан-Уул дүүргийн 32,115, 60, 26, 18, 75р сургуулиудын сурагчдын зөвлөлөөс 30 хүүхэд оролцсон тул батламж гардан авлаа.

1114 12