ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЗҮЙН UPTODATE СИСТЕМД ХОЛБОГДЛОО

UpToDate нь олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг цахим платформын нэг бөгөөд дэлхийн 191 орны 37,500 эрүүл мэндийн байгууллага, 1.7 сая эмч өнөөдрийн байдлаар эмнэлзүйн үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Хан-Уул эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч, резидент нар UpToDate платформын 2021 оны 1 дүгээр сарын 01-ээс үйл ажиллагаандаа ашиглаж эхлэх бөгөөд уг цахим платформыг манай Улсад УНТЭ, ЭХЭМҮТ, Интермед эмнэлгүүдэд ашиглаж хэвшсэн байгаа юм.