ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 34197 ИРГЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН

Нийслэл, Дүүргийн Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу хөл хорио, халдвар хамгаалал, ариутгалын дэглэмийг иргэн, үйлдвэр, үйлчилгээний газрууд чанд сахиж буй нь Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Хан-Уул дүүрэгт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 18-р сургууль, 34-р сургуулийн цэгүүд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 343 иргэнийг шинжилгээнд хамрууллаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс шинжилгээний цэгүүд ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 34197 иргэн шинжилгээнд хамрагдсан байна.