Улаанбаатар хотын иргэд шүдний өвчлөлтэй болон нүүр ам гажиг засал хийлгэх шаардлагатай үед ганцхан Нийслэлийн Шүд эрүү нүүрний нэгдсэн төвд ханддаг байсан бол одоо Хан-Уул дүүргийн иргэд өөрийнхөө гэрийн ойролцоох эмнэлэгтээ хандах боломжтой болж байгаа юм.
Нүүр амны гажиг заслын их эмч Г.Төрбат:
Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар сүүн шүдний гажгийн өвчлөл 32%, нүүр амны гажиг 83%-тай гэх өндөр үзүүлэлт гарсан. Тиймээс энэхүү гажиг заслын клиникийг байгуулах бас нэгэн шалтгаан болсон юм.
Шүдний гажиг заслын кабинет нь сард шүдний эмчилгээний чиглэлээр 220-330 хүнд, гажиг заслын чиглэлээр 44 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул Эрүүл мэндийн төв Нүүр ам гажиг заслын кабинетаа нээж, үйл ажиллагаагаа явуулах эхлэлээ тавилаа. Нүүр ам гажиг заслын кабинет нь Нийслэлийн 9-н дүүргийн эмнэлгүүд дотроо анхдагч нь болсон.
Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-ийн төлөөлөгч Жоү Мэй Миао, холбогдох албаны албан хаагчид оролцлоо.