Б.ӨНӨРХҮҮ СУВИЛАГЧИЙН ТӨРСӨН ӨДРИЙН ГЭНЭТИЙН БЭЛЭГ…

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт очиж төрсөн өдөр нь тохиож байгаа сувилагч Б.Өнөрхүүд #ГЭНЭТИЙН_БЭЛЭГ барьж, цэцгийн баглаа, гарын бэлэг гардууллаа. Мөн коронавирусээр өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн албан хаагчдад дархлаа дэмжих эрүүл мэндийн багцыг гардуулан өглөө.