ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг Хан-Уул дүүргийн харъяа төрийн болон хувийн хэвшлийн 36 сургууль, 80 цэцэрлэгийн 116 захирал, эрхлэгч нартай “Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг ханган ажиллах” гэрээг байгууллаа.
Сургууль, цэцэрлэгийн зүгээс суралцагч хүүхдүүдийн коронавируст халдварын шинжилгээг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулах, шинжилгээний явц, ойрын хавьталуудыг мэдээллийн санд бүртгэлжүүлэх ажлыг хариуцах юм.
Иймээс хувь хүний нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, програм хангамжийн ажиллагаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.