ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР…

Жил бүрийн “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, байрны урьдчилгаа төлбөр төлөхөд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1а/3543 дугаар албан тоотын дагуу Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн А/56 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 2 эмч, 3 сувилагч нийт 5 албан хаагчдад орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус бүрт 20 хүртлэх сая төгрөгийн дэмжлэг олголоо.