Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эмгэг судлалын үндэсний төвөөс хамтран “Эмнэлзүй эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт сэдвээр кредиттэй сургалт зохион байгууллаа.
Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 45 эмч, мэргэжилтэн хамрагдсан.
Уг сургалт нь оношийн алдаа гаргахгүй, өвчтөнг зөв оношилж эмчилснээр эдгэрэл, хүндрэл нас баралтаас сэргийлэхэд чиглэсэн мэргэшүүлэх сургалт юм.