ТИЙМ – БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА…

“Тийм-Бид сүрьеэг устгаж чадна” уриан дор Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансериас зохион байгууллаа.
Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд сүрьеэгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сүрьеэгийн эмчийн үзлэгт хамруулан ажиллалаа.
Хэрэв:

  • 14 болон түүнээс дээш хоногоор ханиалгах
  • Халуурах
  • Турах
  • Шөнө хөлрөх
  • Хоолны дуршил буурах
  • Цэр гарах /цустай/
  • Амьсгаадах
  • Цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төв болон сүрьеэгийн диспансерт хандаарай.