Нийслэлийн нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон их борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон нутгийн захиргааны байгууллага, хүн, хуулийн этгээдийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагаас 07 дугаар сарын 08-ны өдрийн 00:00 цаг хүртэл хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн баг 1 эмч 1 сувилагч 1 жолооч тоноглогдсон автомашин, яаралтай тусламжийн иж бүрэн хэрэгсэл эм тариа, ороох боох материалтайгаар тусламж үйлчилгээг онцгой байдлын бүсэд үзүүлж байна.