“Чихрийн шижинтэй тэмцэх” Дэлхийн өдрийг тохиолдуулан Хан-Уул эрүүл мэндийн төв нь “Эрсдэлээ мэдэж, хариуцлагатай хандъя” уриан дор иргэдэд биеийн жингийн индекс, цусны даралт үзэж, чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ авч, сахарын судсанд сахар тодорхойлж, дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө өгөн ажиллаж байна.