СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР-2024

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 24-ныг “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ба “ТИЙМ-БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриатайгаар Хан-Уул Эрүүл мэндийн төв нь 2 дахь жилдээ өдөрлөг зохион байгуулсан.
Өдөрлөгөөр эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй 400 гаруй иргэдэд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, мэдээлэл болон амны хаалт өгсөн.
Сүрьеэгийн эмчийн үзлэг 41 иргэд хийж, 1 тохиолдолыг илрүүлж цэрний шинжилгээ авч, 5 иргэнд цэрний сорьц авах шинжилгээний сав өгч шинжилгээ өгөхийг зөвлөсөн.
Мөн өдөрлөгт хамрагдсан иргэдэд С витамин өгч, дархлаагаагаа дэмжихийг зөвлөсөн.