ТУРК УЛСЫН МЕМОРИАЛ ЭМНЭЛГИЙН ТАРХИ НУРУУ НУГАСНЫ МЭС ЗАСЛЫН ЭМЧ, ДОКТОР ПРОФЕССОР ОНУР ЯМАН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БНТУ-ын “Мемориал ” Эмнэлгийн Тархи Нуруу Нугасны Мэс заслын Эмч, Доктор Профессор ОНУР ЯМАН энэ сарын 18-ний өдөр Эрүүл мэндийн төвд ажиллав.
Тус үзлэгт нурууны ёзоорын эмгэгүүд, нурууны муруйлт, гулсалт болон тархи усжилт бусад эмгэгээр мэдрэлийн эмчид хянагдаж байгаа 72 хүн үзлэгт хамрагдан шаардлагтай оношилгоо, эмчилгээний талаар мэдээлэл зөвлөгөөг авлаа.