“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ЭР ЦЭРГИЙН БАЯРЫГ тохиолдуулан Хан-Уул эрүүл мэндийн төвд эрчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 3.16, 17- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Зүрх судас, уушги, хоол боловсруулах, урологи андрологи буюу эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, бүдүүн шулуун гэдэс, мэдрэл, нүд, чих хамар хоолой, бөөр, дотоод шүүрэл, үений мэс засал, лабораторийн шинжилгээ, хэвлийн хэт авиа, ходоодны дуран, цээж үений рентген зураг зэрэг 16 чиглэлийн үзлэг шинжилгээнд нийт 400 орчим эрэгтэйчүүд хамрагдлаа.