Япон Солонгос зэрэг Азийн улс орнуудад сувилахуйн чиглэлээр суралцан төгсөж буй НЭГ СУРГУУЛИЙН-НЭГ ТӨГСӨЛТИЙН ОЮУТНУУДЫГ ХАМТАД нь ажлын байраар ханган, дадлагажуулан суралцуулах замаар сувилагчийн орон тоог нэмэгдүүлэхээс гадна тогтвор суурьшилтай ажиллаж байгаа туршлагууд нэлээдгүй байна.
Энэхүү туршлагад үндэслэн Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн алба “НЭГ АНГИЙХАН-НЭГ АЖЛЫН БАЙР” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр төгсөх дамжааны 3 оюутанд “ТУСЛАХ СУВИЛАГЧ”-аар ажлын байранд дагалдан ЦАЛИНТАЙ суралцах боломжийг олгох төслийг 2024 оны 03 дугаар сарын 1 ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Мэдлэг хандлага чадвартай 3 сувилагчтай багш шавийн барилдлага барилдуулан дааж авч сургахаар боллоо. Энэ төслийн нээлтийн үйл ажиллагаанд Хүний нөөцийн албаны дарга, ЭМТҮЧАБ албаны дарга, Сувилахуйн албаны дарга, ЭМТҮЧАБ албаны менежер, тасгийн эрхлэгч нар оролцож амжилт хүслээ.
Сувилахуйн албаны дарга төслийн болон байгууллагынхаа талаар товч танилцуулж шинэ 3 залуу сувилагч нартаа ажлын хажуугаар амжилттай сайн суралцаж төгсөхийг ерөөлөө. Сувилагч багш нар сайтар зааж сургах амлалт үүрэг авцгаалаа.
Шинэ залуу сувилагч нартаа ажлын болон сурлагын их амжилт хүсье.