ДЭЛХИЙН ГЛАУКОМЫН 7 ХОНОГ…

Глаукоматай тэмцэх дэлхийн 7 хоног /3 сарын 10-19/ Нүдний даралт ихсэлт(glaucoma) гэж юу вэ?
Нүдний өмнөд хэсэгт байнгын шингэн үүсэж байдаг ба энэ шингэн гадагшилж чадахгүйн улмаас нүдэнд илүүдэл шингэн хуримтлагдаж нүдний даралтыг ихэсгэснээр харааны мэдрэлийг гэмтээдэг өвчнийг нүдний даралт ихсэх өвчин гэнэ.
Нүдний даралт ихсэлт нь 40-с дээш насны хүмүүсийн хараагүйдлийн тэргүүлэх шалтгаан бөгөөд уг хараа алдалтаас эрт үеийн оношлогоо эмчилгээгээр бүрэн сэргийлэх боломжтой.