АЖИЛТАН БҮР ХӨТӨЧ АЯН…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанарыг сайжрулахын тулд эмч, эмнэлгийн ажилтнууд нь иргэдэд зөв мэдээлэл өгч зөв чиглүүлэх, иргэдийг аюулгүй эрсдэлгүй үйлчилүүлэх нөхцөлөөр хангах чадвар олгох, үйлчилэгчтэй харилцах харьцаа хандлага, үйлчилгээний соёлыг хүн бүрт эзэмшүүлэх зорилгоор уг аяныг зохион байгуулж буй юм.

Аяны хүрээнд Эрүүл мэндийн төвийн 1 давхарт 1 тоот өрөөнд Амбулаторийн нэг цэгийн үйлчилгээг нээн ажиллуулж байна. Тус нэг цэгээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх цагаа товлоогүй болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс яаралтай шинжилгээ оношилгоонд орох иргэд шууд үйлчлүүлэх боломжтой.