НИЙСЛЭЛИЙН 2023 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА…

Хан-Уул эрүүл мэндийн төв нь нийтийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламжийг хүн амд хүртээмжтэй, чанартай хүргэхэд чиглэсэн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, цахим шилжилтийг тэргүүлэх замаар эрүүл мэндийг дэмжигч, эрүүл иргэн бүхий дүүрэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр Нийслэлийн “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.
Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн 96 хувь нь өмнөх оны үзүүлэлтээсээ ахиж сайжирсан буюу хотын дунджаас доогуур, эхийн эндэгдэл буурсан, 1-5 насны хүүхдийн эндэгдэл буурсан, амьгүй төрөлт буурсан, халдварт өвчин буурсан мөн бусад голлох үзүүлэлтүүд өмнөх оны түвшинд байгаа зэрэг нь бид бүхний ажлын үр дүн юм.
ХАМТ ОЛОНДОО ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.