Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах “ДУУДЛАГА” арга хэмжээ 2024 оны 4-р сарын 27, 5-р сарын 11 өдрүүдэд 2 үе шаттайгаар явагдлаа.
Тэмцээний зорилго: Өрхийн эрүүл мэндийн төв, анхан шатны тусламж үйлчилгээний яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг өргөх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлах, таниулах сургалт зохион байгуулахад оршино.
Тэмцээний зохион байгуулагч:
• Нийслэлийн эрүүл мэндийн газар
• Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо
• Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг
Тэмцээний 1-р шатанд ӨЭМТ-үүдийн 16 багийн 80 эмч сувилагч, 2-р шатанд 10 багийн 50 эмч сувилагч оролцлоо. Эхний 3 байранд шалгарсан ӨЭМТ-үүдийн баг тамирчдын шагналыг Хан уул дүүргийн Засаг даргын тамгын газраас шагнаж урамшууллаа.
1-р байр- Мэндсаруул-өрх ӨЭМТ
2-р байр – Энхбуянтманал ӨЭМТ
3-р байр -Аминтус ӨЭМТ тус тус шалгарлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон ӨЭМТ-үүдийн хамт олон, тэмцээнийг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Хан-Уул дүүргийн ЗДТГ, тэмцээнийг зохион байгуулахад байрны туслалцаа үзүүлсэн Монгол Солонгосын Политехникийн коллеж болон Ажилчдын соёлын ордны хамт олонд талархал илэрхийлье.