“НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” МОД ТАРИХ АЯНЫ ХҮРЭЭНД…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих аяны хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айцын аманд хэрэгжүүлж буй ойжуулалтын талбайд тус төвийн удирдлагууд болон эмч, сувилагч, ажилчид нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй 15 ширхэг улиас мод тарьж, өмнө тарьсан мод, бут, сөөгний усалгаа, арчилгаа хийлээ.