Эрүүл мэндийн төвийн удирдлагын баг Хятадын болон барууны уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг Юүхогийн Бээжин дэх эмнэлгийн үйл ажиллагааны удирдлагын хэлтсийн менежер ноён ShuiLong Pan-г хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар дээшлүүлэх, туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.