Хан-Уул эрүүл мэндийн төв Бүгд Найрамдах Солонгос Улсын Сан мэдикал эмнэлгийн Олон улсын эмчилгээний багийн менежер Kim Se Young, Олон улсын эмчилгээний төвийн орчуулагч менежер Л.Оюун-Эрдэнэ, Монгол дахь төлөөлөгч Ц.Баяраа болон Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар дээшлүүлэх туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.