УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ТУРШЛАГА СУДАЛЛАА…

Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн тасагтай танилцлаа.
Тус тасаг нь Олон улсад мөрдөж буй эмнэлгийн хоол үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд хавсарсан өвчний хүндрэлээс сэргийлэх, өвчин эмгэгийг эмчлэхэд хэрэглэдэг онцлог шинж чанар бүхий хоол үйлчилгээг нэвтрүүлж, шим тэжээлийн үнэлгээ болон эмчилгээн дээр тулгуурлан хамгийн тохиромжтой эмчилгээний хоолыг сонгох, хоол шим тэжээлээр дэмжин туслахад чиглэгдсэн байдаг байна.