ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ГИШҮҮН БОЛОН МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД ЗОЧИЛЛОО…

Хан-Уул эрүүл мэндийн төвд Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбат, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо /МЭМАҮЭХ/-ны дарга Ч.Нарантуяа нар зочилж удирдлага, эмч эмнэлгийн ажилтнууд, иргэд даатгуулагчдын санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

Уулзалтад оролцсон эмч эмнэлгийн ажилтнуудын зүгээс МҮЭ-ийн холбоо болон МЭМАҮЭХ-ны удирдлагуудад хандаж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллаж цалин хөлсийг нэмэгдүүлсэнд талархал илэрхийлж байсан юм.

Мөн ЭМД-ын сан болон Эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтыг оновчтой болгох, улсын эмнэлгүүдэд хэрэгтэй техник технологийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэх, дүүргийн эмнэлгүүдэд хийгдэх боломжтой хэд хэдэн төрлийн хагалгааны эрхийг нээхгүй байгаа асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан юм.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа, ҮЭ-ийн хорооны дарга Б.Ундармаа нар Нийслэлийн Дотоод АУДИТ-ын Газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, ажилтнуудад шөнийн нэмэгдлийг 1.2 дахин нэмэгдүүлж олгосон зөрчил гаргасан байна гэсэн дүгнэлтийг гаргаж, шөнийн ээлжийн ажилтнуудын шөнийн нэмэгдлийг зогсоох тухай зөвлөмж ирүүлсэн, үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах хүсэлт гаргалаа.