УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ…

Хүүхдийн 9 сартай, 2 настайд нь улаанбурханаас сэргийлэх вакцинд хамруулах, вакциныг хугацаанд нь тариулаагүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандаарай
“А” болон бусад аминдэм уулгаарай
Илчлэг сайтай хоол, хүнс, хэрэглэх, дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэх, асаргаа сувилгааг сайжруулаарай
Амны хаалт тогтмол хэрэглээрэй /2 цаг тутамд солих/
Сод, царван, давсны 5%, сармис Фурациллин, Тонзилмон, Септидны уусмалын аль нэгээр хоногт 2-3 удаа хоолойгоо зайлаарай
Онц шаардлагатай бол олон нийтийн газраар явахгүй байгаарай