Жил бүр 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2024 онд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад оношилгоог сайжруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн албан даалгавар, Эрүүл мэндийн төвийн даргын А/65 дугаар тушаалын дагуу “Зөв зүйлийг аюулгүй хийе” уриан дор Эрүүл мэндийн төвийн хамт олон тус өдрийг тэмдэглэж байна.
Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 сарын 5-ны өдрийн А/112 дугаар тушаалаар эмнэлэгт гарч байгаа алдаа тохиолдолын шалтгааныг дараах байдлаар ангилж, бүртгэн, хариу арга хэмжээг авч эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Үүнд:
– Зөв танин тодруулах
– Үр дүнтэй харилцааг сайжруулах
– Өндөр эрсдэлт эмийн аюулгүй байдлыг хангах
– Мэс заслын аюулгүй байдлыг хангах
– Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах
– Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах
– Уналтаас үйлчлүүлэгч хохирох эрсдлийг бууруулах /MNS6211:2019/
– Цусны аюулгүй байдлыг хангах зэрэг зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр бид алдаа тохиолдол давтагдах, алдаа гарахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.