ЭКО ЭМЧИЛГЭЭНИЙ САЛБАР НЭЭНЭ…

Хан-Уул эрүүл мэндийн төв нь орчин үеийн эмчилгээний шинэ чиг хандлагыг нэвтрүүлсэн ЭКО эмчилгээний тасаг нээн ажиллуулахаар төлөвлөөд байна.
Уг ЭКО эмчилгээний хэсэг нь уламжлалт, физик эмчилгээ болон орчин үеийн дэвшилтэд аппарат бүхий эмчилгээний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тасаг байгаа юм.
Дүүргийн хүн амын хэрэгцээ шаардлагыг судлан уг тасгийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тус тасагтай Хан-Уул дүүргийн ахмадын хорооны дарга Д.Совдоо гуайг танилцууллаа.