ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА Д.СОВДООГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА…

Монгол Улс ахмад настнаа дэмжсэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, халамж, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нийт есөн төрлийн нийгмийн халамж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Хан-Уул дүүргийн ахмадын хорооны дарга Д.Совдоо гуайтай дүүргийн ахмад настнуудад шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар санал солилцох зорилгоор Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа хүлээн авч уулзлаа.