6 НАСТАЙ ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА…

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай ”322 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Эрүүл шүд арга хэмжээний нийслэлийн төлөвлөгөө батлах тухай” А353 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн 6 настай сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Өнөөдөр Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Н.Наранбаатар/Ph.D/ Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6 настай хүүхдүүдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулахаар зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгтэй гурвалсан гэрээ байгуулав.