6 НАСТАЙ ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ…

Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас шүд, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Медимпекс ХХК-ны инженерүүд оролцсон үзлэгийн баг:
Хан-Уул дүүргийн Тэрмэстий өрхийн эрүүл мэндийн төв болон Жан-оточ шүдний эмнэлэг 15-р сургууль дээр 6 настай хүүхдийн шүдний үзлэг, зүрхний цахилгаан бичлэг хийх тухай мэргэжил арга зүйгээр ханган зөвлөгөөг өгч цаашид нийслэлийн хэмжээнд тус үйл ажиллагааг явуулахад зохион байгуулалт, программ хангамж зэргийг хэрхэн сайжруулах чиглэлээр холбогдох заавар зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо.