ХАРВАЛТГҮЙ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ СОНГОЁ…

Монголын харвалт судлалын нийгэмлэгээс харвалтын эсрэг Дэлхийн өдрийг “Харвалтгүй эрүүл амьдралыг сонгоё” уриан дор зохион байгуулж байгаа билээ.

Жил бүрийн 10-р сарын 29 -ны “Тархины харвалттай тэмцэх өдөр”-г угтан Эрүүл мэндийн төвийн Сэргээн засах эмчилгээний баг нь иргэд үйлчлүүлэгчдэд чиглэсэн өдөрлөг зохион байгуулдаг.

Энэ жил хэвтэн эмчлүүлэх тасгийн сувилагч нарт болон хэвтрийн хүмүүсийн ар гэр асран хамгаалагч 40 хүнд сургалт зохион явууллаа.