✅Шээсний шинжилгээнд заавал өлөн шээс авч ирэх /Давсганд 3с дээш цаг хуримтлагдсан шээс байх/
✅Зориулалтын шээсний ариун саванд өгөх
✅Хувийн ариун цэврийг сайтар сахиж шээсний дунд хэсгээс хангалттай хэмжээгээр авч ирэх.
✅Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг, биеийн тамир спортоор хичээллэдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хүчний дасгалаа зогсоосон байх. /явганаар удаан алхах, бодибилдинг, фитнес г.м./
✅Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед шээсний шинжилгээ өгөхгүй байх.
✅Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.
✅Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит хүргэнэ. Хөлдөөж болохгүй.
✅Бэлдмэл ууж, тариулж байгаа бол энэ тухайгаа эмчдээ заавал хэлэх.