ӨТГӨНД ДАЛД ЦУС ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС

Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө:
• Амьтны гаралтай хоол хүнс, мах, загас хэрэглэхгүй хоолны дэглэм барих шаардлагатай
• Хүнсний будагч бодис ялгаруулдаг хоол хүнс хэрэглэхгүй байх (хүрэн манжин, шар лууван, лимон, апилсин гэх мэт)
• Ногоон өнгийн хүнсний ногоог хэрэглэхгүй байх /цэцэгт байцаа, өргөст хэмх, ногоон алим, бууцай, шанцай/
• Гэдэс, дотор эмчилгээ, оношилгоо хийлгээгүй байх / сигмоидоскопи, колонскопи/
• Төмөр агуулсан эм бэлдмэл, аспирин (ацетилсалицилын хүчил), витамин С (аскорбины хүчил) уухгүй байх
Шинжилгээ өгөхийн урд өдөр:
• Шулуун гэдсэнд бургуй тавихгүй, гэдэс гүрвэлзүүлдэг цай болон туулгалтын эм хэрэглэхгүй байх
Шулуун гэдсээр лаа болон бусад эм хэрэглэхгүй байх
* Жорлонгийн усыг сайтар татаж сайн цэвэрлээд суултуурт том салфетик дэлгэж тавиад хүндэрнэ.
* Өтгөнөөс ариутгасан шилэн эсвэл пластик савны таганд суурилагдсан халбагыг өтгөнд 5 удаа дүрж зориулалтын шингэд хийж авч ирнэ. Өтгөн нь шээсний хольцгүй байх ёстой.