ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ, ЦАХИМ ЭМЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУРАЛ БОЛЛОО…

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жишиг дүүргийн тусламж үйлчилгээнд хүргэх, эрт илрүүлэг оношилгоо шинжилгээний хяналтыг сайжруулах асуудлаар эмч, мэргэжилтнүүдтэй Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Төмөрбаатар уулзлаа.

Мөн өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг болон гуравдугаар шатлалын эмнэлгүүдийг хоорондоо холбогдсон онлайн үйлчилгээг бий болгох цаашлаад цахим эмнэлгийн үйл ажиллагаанд шилжүүлэх шаардлага байгаа талаар зөвлөлдлөө.