ЭМЯамнаас 2025/3/20-ноос 2025/4/21 -ны хооронд “24/3 ШҮДЭЭ ЗӨВ УГАА” амны хөндийн эрүүл мэндийг дэмжих үндэсний аяны ХАН-УУЛ дүүрэг дэх нээлтийн үйл ажиллагаа Хан-Уул Дүүргийн Эрүүл мэндийн төвд боллоо.

Энэхүү аяны хүрээнд “Эрүүл шүд арга хэмжээ”-г эрчимжүүлэх, хүн амын дунд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадлыг хэвшүүлэх “24/3 ШҮДЭЭ ЗӨВ УГАА” аяныг (хүн бүр өдөрт 3 удаа, 3 минутын турш шүдээ зөв угаах дадал, хэвшилтэй болох) өрнүүлэх юм. Тус аяны хүрээнд Хан-уул дүүргийн төрийн байгууллагуудын албан хаагчид, СӨБ, ЕБС, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд,жирэмсэн эмэгтэйчүүдэд амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, зөв угаах дадал хэвшил суулгах, шүд цоорох өвчнөөс сэргийлэх, хянах үйл ажиллагааг зохион байгуулж, олон нийтэд сурталчлах зэрэг ажлуудыг төлөвлөн хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.
МОНГОЛ ХҮН БҮР -ЭРҮҮЛ БАЙГ . . .