"Дасгал хөдөлгөөнийг дадал болгоё" уриатай иргэдэд хийгдэж байгаа өдөрлөгийн талаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан болон хэсгийн ахлагч нарт танилцууллаа. Мөн Бие бялдрыг хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын ажлыг иргэдийн дунд идэвхтэй зохион байгуулж иргэдийг хамруулсан 1-р хороо Мөнхбадрах ӨЭМТ, 2-р хороо Тэрмэстий ӨЭМТ, 8-р хороо Уясах ӨЭМТ-үүдийг Засаг даргын нэрэмжит Батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.