Дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид томуугийн эсрэг вакцинд хамрагдлаа…

Дүүргийн Засаг даргын 2017 оны А/351 дүгээр захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадын нийт 100 ажилтан, албан хаагчид томуугийн эсрэг вакцинд хамрагдлаа. Вакцинжуулалтыг Засаг даргын Тамгын газар, Хан-Уул эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албатай хамтран зохион байгууллаа.

28d4ce98-51d4-4632-8c30-9a0780f6ddac

Томуугийн эсрэг вакцин нь ханиад хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах арга юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас тухайн жилийн вакцины найрлагыг баталдаг тул жил бүр шинээр хийлгэх шаардлагатай.

IMG_1075Томуугийн вакцин хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалах юм.

be76f98d-8cca-4cab-bcaf-24f31146ca34