Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг "Эмэгтэйчүүд ба чихрийн шижин" сэдвийн доор зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд дээрх ажлууд хийгдлээ.
- Шинээр оношлогдсон 30 гаруй өвчтөнд сургалт хийж хооллолт, дасгал хөдөлгөөн , эмийн эмчилгээний талаар мэдээлэл хийлээ.
- Чихрийн шижин өвчний хяналтад байдаг идэвхтэй үйлчлүүлэгч нарыг цуглуулж сайн дурын клуб байгууллаа. Клубийн гишүүд цаашид чихрийн шижин өвчнийг хүндрэлээс сэргийлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаануудад хамтран ажиллахаар боллоо.
- Сувилахуйн албатай хамтран амбулаториор үйлчлүүлэгч нарт цусанд сахарыг санамсаргүй аргаар тодорхойлж, биеийн жингийн индекс, артерийн даралтыг хэмжиж, зөвлөгөө өгч, 200 гаруй гарын авлага тарааж, эрүүл мэндийн боловсрол олголоо.
-
ХУД-ийн 16 хорооны 24-28долоо хоногтой эрсдэл өндөртэй эмэгтэйчүүдэд "Жирэмсэн үеийн чихрийн шижин" өвчний талаар мэдээлэл хийлээ