Нийгмийн эрүүл мэндийн алба, сургалт арга зүйн кабинетаас жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, тогтмол мэдээлэл олгох үүднээс ХУД-ийн 1-ээс 16 хорооны жирэмсэн эмэгтэйчүүдэд "Хөхний сүүний найрлага, хөхөөр хооллохын ач холбогдол", Төрөлтөнд бэлтгэх, төрөлтийн үед өвдөлт бууруулах аргууд"-ын талаар зөвлөгөө өглөө.
Тус сургалтын үеэр жирэмсэн эхчүүд ургийн хөдөлгөөнийг хянах, жирэмсний эрт болон хожуу үеийн хордлогын талаар нэмэлт асуулт тавьж нээлттэй ярилцлага хийлээ.