Цагдаагийн 1-р хэсгийн алба хаагч нар хамтран “ТЭНЭМЭЛ” аяныг амжилттай зохион явууллаа.

Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сэтгэц Наркологийн кабинет болон Цагдаагийн 1-р хэсгийн алба хаагч нар хамтран “ТЭНЭМЭЛ” аяныг амжилттай зохион явууллаа.

23551079_1526440720771863_2583567642916824384_oХан-уул дүүргийн ойролцоо оршин суудаг гэр оронгүй, тэнэмэл гэгдэх иргэдийг цуглуулж Цагдаагийн 1-р хэсгийн Хурандаа С.Хүрэлбаатар цаг үеийн байдалтай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа хийлээ.

23593822_1526440940771841_379935649909568173_o

Мөн ХУД-ийн гэр бүл хүчирхийллийн эсрэг, хүүхэд хөгжлийн төвийн мэргэжилтэн Ё.Нарантуяа гэр бүл хүчирхийллийн эсрэг яриа хийсэн ба Сэтгэцийн эрүүл мэнд наркологийн кабинетийн эмч Э.Пүрэвсүрэн “Архины хор уршиг” сэдэвт сургалт хийж, хөлдөлт осголтоос урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олголоо.

23551089_1526441600771775_7451015141323285827_oТус аяны үеэр ХУЭМТ –ийн гэмтлийн эмч Мягмарсүрэн, доторийн эмч Баярцэцэг, сэтгэцийн эмч Пүрэвсүрэн нар үзлэг хийж эмчилгээг зааж, холбогдох шинжилгээнд хамрууллаа.

23632686_1526441270771808_4336269193189223319_o